INQAAHE байгууллагын 13 дахь удаагийн олон улсын форум Мексик Улсад зохион байгуулагдана

Хоёр жил тутам зохион байгуулагддаг Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын агентлагуудын олон улсын сүлжээ (INQAAHE) байгууллагын 13 дахь удаагийн форум “Тогтвортой чанарын баталгаа: Хиймэл оюун ухаан ба хүний ​​​​оюун ухааны хамтын ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх нь” сэдвийн дор 2022 оны 6 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Мексикийн Нэгдсэн Улсын нийслэл Мехико хотод болно. Энэ удаагийн форумыг Мексикийн Дээд боловсролын хувийн байгууллагуудын холбоо (FIMPES) хамтран зохион байгуулах бөгөөд оролцогчид “Хөрөнгө оруулах замаар хүний чадавхыг бэхжүүлэх нь”, “Хиймэл оюун ухаан, өгөгдөл, технологийн олон талт хэрэглээ”, “Хиймэл оюун ухаан ба хүний ​​​​оюун ухааны хамтын ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх нь” гэсэн гурван дэд сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.


Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор нэвтэрч танилцана уу.

https://live.eventtia.com/en/inqaaheforum2022/HOME/

Тус форумд оролцох хүсэлтэй их, дээд сургуулийн төлөөлөл, багш, судлаачид доорх холбоосоор нэвтэрч бүртгүүлнэ үү.

https://live.eventtia.com/en/inqaaheforum2022/REGISTRATION/