INQAAHE-д 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Энэ онд Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын агентлагуудын чанарын сүлжээ байгууллага /INQAAHE/-ын 30 жилийн ойн баяр тохиож байна. 1991 онд байгуулагдсан тус чанарын сүлжээ байгууллагад Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл нь 1999 онд жинхэнэ гишүүнээр элсэж орсон билээ. Бид Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын агентлагуудын чанарын сүлжээ байгууллага /INQAAHE/-тай тогтмол хамтран ажилладаг ба өнгөрсөн онд “Дээд боловсролын байгууллагын эрдэм шинжилгээ, судалгааны чанарын баталгаажуулалт” цахим сургалтыг 500 оролцогчтой зохион байгуулсан билээ. Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын агентлагуудын чанарын сүлжээ байгууллага /INQAAHE/-д 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе!