Reimagining Quality Assurance in the 'New Normal' Амьдралын шинэ хэв маягийн үед чанарын баталгаажуулалтыг дахин төсөөлөх нь сэдэвт вебинар зохион байгуулагдана

Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын агентлагуудын олон улсын сүлжээ (INQAAHE) боловсролын чанарын баталгаажуулалтын талаарх ойлголтыг олон нийтэд түгээн, өөрийн гишүүн байгууллага, судлаачдыг дээд боловсролын олон улсын нийгэмлэгүүдтэй холбох зорилгоор "INQAAHE TALKS" цуврал вебинарыг зохион байгуулах гэж байна. Анхны дугаарыг "Амьдралын шинэ хэв маягийн үед чанарын баталгаажуулалтыг дахин төсөөлөх нь" (Reimagining Quality Assurance in the 'New Normal') сэдвийн хүрээнд Арабын дээд боловсролын чанарын баталгаажуулалтын сүлжээ (ANQAHE) байгууллагатай хамтран 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Пүрэв гарагт Улаанбаатарын цагаар 21:00 цагт ZOOM платформд явуулна. Уг вебинарт дээд боловсрол, чанарын баталгаажуулалтын байгууллагуудын төлөөлөл оролцон, багшлахуй, суралцахуйд цар тахлын үзүүлж буй нөлөө, цахимаар суралцахад тулгарах бэрхшээл хийгээд боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор нэвтэрч танилцана уу. 

https://www.inqaahe.org/inqaahe-talks-march-17-2022

Вебинарт бүртгүүлэх холбоос:

https://us02web.zoom.us/webinar/register/WN_nXUu9R3tQ32pN3PhXIEC9w?timezone_id=Asia%2FIrkutsk