TIMES HIGHER EDUCATION CЭТГҮҮЛ 2023 ОНЫ ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРЭМБИЙГ НИЙТЭЛЛЭЭ

2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Их Британийн Times Higher Education (THE) сэтгүүл “Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын эрэмбэ 2023”-г нийтэлж, Оксфордын Их Сургууль 7 дахь жилдээ тэргүүллээ. Тус эрэмбэд 104 улс, бүс нутгийн 1,799 сургууль орсон нь түүхэндээ хамгийн олон сургуулийг хамруулсан эрэмбэ болсон байна. Эрэмбийн эхний 100-д орох АНУ-ын их, дээд сургуулиудын тоо өмнөх жилүүдийнхээс буурч 34 болсон бол, БНХАУ-ынх нэмэгдэж, 12 хүрсний дотор Цинхуа, Бээжин, Фудань, Жэжианий их сургуулиуд багтжээ. Фудань Их Сургууль ноднин жилийнхээс есөн байраар урагшилж, дэлхийд 51-д жагссан өндөр амжилтыг үзүүлсэн байна. Түүнчлэн Өмнөд Солонгосоос гурав, Сингапур, Японоос тус тус хоёр сургууль эхний 100-д эрэмблэгджээ. Times Higher Education сэтгүүл дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын эрэмбийг 19 дэх удаагаа гаргаж байгаа бөгөөд сургалт, судалгаа, эшлэл, олон улсад танигдсан байдал, үйлдвэрлэлийн орлого гэсэн таван үндсэн чиглэлийн 13 шалгуурыг баримталдаг байна. 

Жагсаалтыг бүрэн эхээр дараах холбоосоор нэвтрэн үзнэ үү:

https://www.timeshighereducation.com/.../2023/world-ranking
Зургийн тодорхойлолт алга байна.