Ази, Номхон далайн их сургуулиудын мобилити (UMAP) нь их, дээд сургууль, коллежийн оюутан, багш, ажилтнуудын шилжих хөдөлгөөнийг дэмжих дээд боловсролын байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн сайн дурын төр, төрийн бус өмчийн байгууллага юм. Тус байгууллагын Монгол Улс дахь гишүүн их, дээд сургуулиудын оюутнуудыг 2022 оны зун Канад болон Индонез Улсуудад зохион байгуулагдах “UMAP Summer Discovery Camp” зуны оюутан солилцооны 2 хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Хамрагдах оюутнуудын байр, хоол, хөтөлбөрийн төлбөрийг хүлээн авагч байгууллага хариуцах бөгөөд оюутнууд ирж, очих замын зардал, виз, даатгал болон хувийн хэрэглээнд зарцуулах мөнгөө өөрөө гаргана. Сонирхсон оюутнууд доорх холбоосуудаар нэвтэрч, дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
1. "Жижиг өөрчлөлт, том нөлөөлөл" хөтөлбөр, University of Regina, Канад Улс
2. AIRVENTURE Airlangga Adventure 2022 хөтөлбөр, Airlangga University, Индонез Улс