UMAP-т гишүүнчлэлээр нэгдэхийг урьж байна.

Ази, Номхон далайн их сургуулиудын мобилити (UMAP) нь их, дээд сургууль, коллежийн оюутан, багш, ажилтнуудын шилжих хөдөлгөөнийг дэмжих дээд боловсролын байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн сайн дурын төр, төрийн бус өмчийн байгууллага юм. Тус байгууллагын бүртгэлтэй гишүүн сургуулиуд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах эрхтэй бөгөөд Дээд боловсролын сургалтын байгууллага нь тухайн улс дахь үндэсний нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан хүсэлт гаргаж, UMAP-ийн ажлын албатай гэрээ хийснээр албан ёсны гишүүн болно.

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл нь UMAP-ийн Монгол Улс дахь нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэдэг. Танай сургууль оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах бол Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлд хүсэлтээ ирүүлж, хамтран ажиллана уу.