
Ази, Номхон далайн орнуудын их сургуулиудын мобилити /UMAP/ 3, 4 дүгээр сарын үйл ажиллагаанууд

(UMAP-н гишүүнчлэлд бүртгүүлэх мэдээлэлтэй дараах линкээр танилцаарай. http://mncea.edu.mn/umap-брошуртай-танилцана-уу/)
С хөтөлбөр: Зуны хөтөлбөрүүдээ бүртгүүлээрэй!
С хөтөлбөрт 1-8 долоо хоногийн хугацаатай хөтөлбөрүүд багтана. UMAP-н гишүүн сургуулиуд 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл USCO системдээ нэвтэрч сургуулийнхаа C хөтөлбөрүүдийг бүртгүүлэх боломжтой. Оюутнуудын бүртгэл 3 дугаар сарын 1-ээс 31-ний хооронд явагдана.
Энэ 4 дүгээр сард шинэ USCO систем ажиллаж эхэлнэ.
Одоогийн UMAP-н гишүүд ашиглаж буй USCO системийн хувилбарыг шинэчилж байна. Хэрэглэгчдээс ирсэн санал, хүсэлтийн дагуу нөхцөл байдалтайгаа уялдуулан, шинээр нэмэгдсэн Цахим Солилцоо хэсгийг хөгжүүлэх, мөн хэрэглэгчид ээлтэй системийг бүтээх зорилготойгоор ажиллаж байна. Системийн шинэчлэлийг 2022 оны 4 дүгээр сар гэхэд дуусгах төлөвлөгөөтэй. Систем нээгдмэгц 2022 оны намрын улирлын A/B хөтөлбөрүүдээ бүртгүүлэх бэлтгэлээ хангаж ажиллахыг хүсье.
Канад улсын тэтгэлэгт хөтөлбөр
Канад улсын Засгийн Газраас санхүүжүүлж буй UMAP-н шинэ тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэнэ.Мөн энэ зун Канад улсад явагдах UMAP-н урт болон богино хугацааны бусад хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авах боломжтой.Хэзээ: 2022 оны 3 дугаар сарын 2-ны Лхагва гарагийн 09:00 цагт