UMAP холбооны Монгол Улс дахь гишүүн их, дээд сургуулиудыг Индонез Улсын Sepuluh Nopember Institute of Technology болон Universitas Islam Sultan Agung сургуулиудаас хамтран зарлаж буй "UMAP DISCOVERY CAMP 2023: The GLOBE (Global Bound and Exchange) Discover Indonesia" хөтөлбөрт оюутнуудаа хамруулахыг урьж байна.
Хөтөлбөрт хамрагдах оюутнууд 2023 оны 2 дугаар сарын 5-17-ны өдрүүдэд Индонез Улсын Сурабая, Семеран хотуудад суралцаж, орон нутгийн аж амьдрал, хэл соёлтой танилцахаас гадна, нутгийн засаг захиргаа НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар судлах юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хуудсаас авна уу.
https://umap.org/member/13059/umap-discovery-camp-2023-the-globe-discover-indonesia/