“UMAP DISCOVERY CAMP 2023: DISCOVER KYRGYZSTAN” ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

UMAP холбооны Монгол Улс дахь гишүүн сургуулиудыг Ишеналы Арабаевын нэрэмжит Киргиз Улсын Их Сургуулиас зарлаж буй “Discovery Camp 2023: Discover Kyrgyzstan” хөтөлбөрт оюутнуудаа хамруулахыг урьж байна.

Хөтөлбөрт хамрагдах оюутнууд 2023 оны 2 дугаар сарын 6-16-ны хооронд Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод суралцаж, тус улсын түүх нийгэм, урлаг соёлтой танилцан, төрийн байгууллага, их, дээд сургууль, гадаад улс орнуудын элчин сайдын яамдын төлөөлөлтэй уулзахаас гадна байгалийн үзэсгэлэнт газар, соёлын төвүүдээр аялах юм.

Бүртгэл 2022 оны 12 дугаар сарын 24-ны өдөр хаагдана.

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор нэвтрэн танилцана уу.

https://usco2.umap.org/ProgramDetails/Details/532?fbclid=IwAR0fWLpeuQuMecUJOnhYgyvWCEHvh8U3OgOz3aFsPj9aN5zemN7jWfAqgMs