"UMAP-Kansai University 21st Century Skills COIL" хөтөлбөр зарлагдлаа.

"UMAP-Kansai University 21st Century Skills COIL" хөтөлбөр зарлагдлаа. Японы COIL буюу Collaborative Online International Learning олон талт төслийн хүрээнд энэ удаад "21-р зууны ур чадварууд" сэдэвтэй онлайн хөтөлбөр 2022 оны 2-р сарын 7-ноос 3-р сарын 28-ны хооронд явагдана.

UMAP-н гишүүн сургуулиуд 10 хүртэлх оюутнаа сонгож 2022 оны 1-р сарын 14-ний өдрөөс өмнө бүртгүүлнэ. Хариуг 1-р сарын 25-ны өдөр зарлана.

Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах бол https://kuiige.wixsite.com/j-mcp

Ази-Номхон далайн орнуудын их сургуулиудын мобилити (UMAP)-д гишүүнээр элсэх хүсэлтэй сургуулиудын анхааралд:

Ази-Номхон далайн орнуудын их сургуулиудын мобилити нь оюутан солилцооны хөтөлбөрүүдийг гишүүн сургуулиудын хооронд хэрэгжүүлдэг. Монгол улс дахь ажлын албаны үүргийг БМИҮЗ гүйцэтгэдэг. UMAP-н дэлгэрэнгүй мэдээллийг авах бол https://umap.org

Гишүүнээр элсэхийг хүсвэл umapmongolia@mncea.edu.mn хаягаар хүсэлтээ ирүүлж хамтарч ажиллана уу.