Викториагийн Багшийн Институт /VIT/

VIT нь Викториа мужийн улсын болон шашны, хувийн хэвшлийн бүрэн дунд боловсролын сургуулиудад ажиллах багш нарын нэгдсэн бүртгэл, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, багшлах ур чадварыг илүү чанартай болгох үйл ажиллагааг мужийн хэмжээнд зохион байгуулдаг, багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийдэг төрийн бус байгууллага юм. Багшлах эрх авахын тулд эхлээд энэ байгууллагад бүртгүүлэх ёстой.

Багшид тавигдах улсын нэгдсэн стандартыг ханган биелүүлж буй багшид багшлах эрх олгоно. , Викториа мужид багшаар бүртгүүлэхийн тулд ямар шаардлагуудыг хангасан байх, ямар ямар мэргэжлийн ур чадвар, мэргэшилтэй байх зэргийг тогтоож өгсөн хэд хэдэн зэрэглэл бүхий стандарт байдаг ба энэ стандартыг байнга өөрчлөн шинэчлэн сайжруулж байдаг. 

Багш бэлтгэдэг их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө өөрсдөө магадлан итгэмжилдэг боловч чанарын шаардлага хангаж байгаа эсэхэд нь Викториагийн багшийн институт хяналт тавьдаг. Сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжилдэггүй сургуулиудын хөтөлбөрийг институтын дэргэдэх мэргэжлийн зөвлөл магадлан итгэмжилдэг. 

Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцан төгссөн багш ВБИ-д бүртгүүлэх давуу эрхтэй байдаг. БМИҮЗ Викториагийн багшийн институттэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд багш нарыг бүртгэх, улсын нэгдсэн сан бүрдүүлэх, багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх асуудлаар хамтран ажиллана. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://www.vit.vic.edu.au цахим хуудаснаас авна уу