Викториагийн бүртгэл болон боловсролын удирдлагын агентлаг/VRQA/

Викториагийн бүртгэл болон боловсролын удирдлагын (VRQA) агентлаг Викториагийн бүртгэл болон боловсролын Удирдлагын агентлаг 2006 онд мужийн Боловсролын яамны шийдвэрээр байгууулагдсан, Викториа мужийн бүрэн дунд боловсролын сургуулиуд болон дээд боловсролын байгууллагуудыг магадлан итгэмжилдэг, хэрэгжүүлэгч нэгж юм. 

 Австралийн их сургуулийн комисс дээд боловсролын байгууллагуудыг магадлан итгэмжлэх эрхийг олгожээ.

VRQA нь боловсролын салбарт оруулсан хувь нэмрээрээ шалгаран сонгогдсон удирдах зөвлөлийн 13 гишүүнтэй. VRQA нь Боловсролын сайд болон ажиллах хүчний нєєц, мэргэжлийн боловсрол хариуцсан сайдад үйл ажиллагаагаа тайлагнадаг. 

VRQA байгуулагдахаас өмнө боловсролын байгууллагууд магадлан итгэмжлэл хийлгэхийн тулд өөр өөр удирдлагуудтай агентлагуудад ханддаг байсан бол VRQA байгуулагдсанаар мужийн хэмжээнд магадлан итгэмжлэл, бүртгэлийн нэгдсэн нэг байгууллагад харьяалагдах болсноор чанарын удирдлагын нэгдсэн системийг буй болгох боломж бүрджээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://www.vrqa.vic.gov.au/ хуудаснаас авна уу