АСЕМ-ИЙН ГИШҮҮН ОРНУУДЫН БОЛОВСРОЛЫН ДУНД ТҮВШНИЙ УУЛЗАЛТ 2022 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 23-25-НЫ ӨДРҮҮДЭД МАЛЬТА УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022 оны 11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Мальта Улсад зохион байгуулагдсан АСЕМ-ийн гишүүн орнуудын Боловсролын дунд түвшний уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус уулзалтад Монгол Улсаас Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны газрын дарга П.Оюунаа, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Ажлын албаны мэргэжилтэн М.Зоригт нар оролцлоо. Уулзалтад АСЕМ 30 орчим улсын төлөөллүүд, Олон улсын 10 гаруй байгууллагын төлөөллүүд оролцож, нийт хоёр өдрийн хугацаанд салбар хуралдаан, нэгдсэн хэлэлцүүлэгт оролцсон юм. Тус уулзалт нь Ковид-19 цар тахлын дараа биетээр зохион байгуулагдсан болоод уулзалтын үр дүнд оролцогчид АСЕМ-ийн боловсролын 2024 хүртэл хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсны хувьд онцлох үйл явдал байлаа.