“БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ” СЭТГҮҮЛД ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА


Эрхэм судлаачид та бүхнийг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс жилд нэг удаа эрхлэн гаргадаг хөндлөнгийн хянан магадлагаа бүхий “Боловсролын магадлан итгэмжлэл” (ISSN: 2663-2918) эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2023 оны 1 дүгээр улиралд хэвлэгдэн гарах дугаарт өгүүллээ хэвлүүлэхийг урьж байна.

Тус сэтгүүлийн редакцын зөвлөл нь боловсролын чанарын баталгаажуулалт, удирдлага, хөгжилтэй холбоотой эмпирик судалгааны өгүүллийг хүлээн авч, хэвлэдэг.

Сэтгүүлийн зорилго, хүрээ:

• Бүх шатны боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцоо, үйл явц, арга зүйн үр нөлөө;

• Боловсролын чанарт магадлан итгэмжлэлийн үзүүлэх үр нөлөө;

• Багшлахуй ба суралцахуйн хөгжлийн чанар;

• Хөтөлбөр ба төгсөгчдийн ажил эрхлэлтийн хоорондын уялдаа;

• Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт;

• Олон улсын боловсролын чанарын баталгаажуулалтын чиг хандлага;

• Бүтээлийн шүүмж

Дээрх сэдвүүдийн хүрээнд багш, суралцагч, удирдлага, бодлого боловсруулагч нарт тохиолдож буй асуудал, бэрхшээлийг онцолцсон судалгааны үр дүнг дотоод, гадаадын судлаач, эрдэмтэн багш, байгууллагын удирдлага нартай хуваалцах нь тус сэтгүүлийн зорилго болно.

Эрдэм шинжилгээний шаардлага:

• Тухайн өгүүлэл урьд өмнө хэвлэгдээгүй байх;

• Судалгаандаа онол, практикийн шинэ, шинэлэг санал, дүгнэлт дэвшүүлсэн байх;

• Шинжлэх ухааны онол, арга зүйн түвшин, шаардлагыг хангасан байх;

• Зохиогч нь эрдэм шинжилгээ, судлаачийн ёс зүйн хэм хэмжээг баримталсан байх.

Техник шаадлага:

• Өгүүллийг APA стандартын 7 дугаар хувилбарыг баримтлан, монгол, англи хэлний аль нэгээр бичсэн байх;

• Өгүүллийн нэр, хураангуйг монгол, англи хэл рүү орчуулсан байх;

• Өгүүлэл нь хүснэгт, зургийн тайлбар, ашигласан бүтээлийн жагсаалтын хамт 6000-9000 үгтэй байх;

• Өгүүллийн төгсгөлд зохиогч бүрийн овог нэр, боловсролын зэрэг, харьяа байгууллага, холбоо барих цахим хаягийг бичсэн байх (Эрдмийн цол, гавьяа шагналыг бичихгүй);

• Үсгийн фонт: Times New Roman;

• Үсгийн хэмжээ: Үндсэн агуулга, хураангуй 12, хүснэгт, бүдүүвчийн тайлбар 10, эшлэл, зүүлт 9 байх;

• Мөр хоорондын зай: Single байх;

• А4 хэмжээтэй хуудсанд бичигдсэн байх.

• Эшлэл аваагүй бүтээлийг ашигласан бүтээлийн жагсаалтад оруулахгүй.

Өгүүллийн бүтэц:

1.Өгүүллийн нэр: Том үсгээр бичнэ.

2.Хураангуй: 200-аас ихгүй үгтэй.

3.Түлхүүр үгс: 5-6 байна.

4.Үндсэн хэсэг:

                     Удиртгал

                     Cудлагдсан байдал/Онолын үндэслэл

                     Судалгааны арга зүй

                     Үр дүн

                     Хэлэлцүүлэг

                     Дүгнэлт

5.Ашигласан бүтээл: APA стандартын 7 дугаар хувилбарыг баримтлан жагсаан бичих.

6.Хавсралт (Шаардлагатай бол)

7.Санхүүжилтийн мэдээлэл (Шаардлагатай бол): Санхүүжилт авсан судалгаа бол санхүүжилт олгосон байгууллага, судалгааны грантын дугаарыг бичих.

8.Талархал (Шаардлагатай бол)

Дээрх шаардлагыг хангасан өгүүллийг “Боловсролын магадлан итгэмжлэл” сэтгүүлийн Редакцын зөвлөлийн journal@mncea.edu.mn цахим хаягаар илгээнэ. Шаардлага хангасан өгүүлэл бүрд нэрээ нууцалсан хоёроос цөөнгүй судлаач хөндлөнгийн хянан магадлагаа хийн, дараах дүгнэлтийг гаргана. Үүнд:

1. Засваргүй тэнцсэн

2. Бага зэргийн засвартай тэнцсэн

3. Их засвар хийн дахин ирүүлэх

4. Тэнцээгүй.

Өгүүлэл хүлээн авах хугацаа: 2022.09.21—2023.02.01

Хянан магадлагаа хийсний төлбөр: 30,000 төгрөг

Сэтгүүлийн өмнөх дугаартай танилцахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

“Боловсролын магадлан итгэмжлэл” сэтгүүлийн редакцын зөвлөл Холбоо барих хаяг: Улаанбаатар 14191, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд амарын гудамж, Лагшан төв, 9В тоот.

Цахим хаяг: http://mncea.edu.mn

Цахим шуудан: journal@mncea.edu.mn

Утасны дугаар: 70109391