БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ Эрдэм шинжилгээний сэтгүүл хэвлэгдэнэ.

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

Эрдэм шинжилгээний сэтгүүл

Зорилго, хүрээ

Боловсролын чанарын баталгаажуулалт, менежмент, хөгжилтэй холбоотой эмпирик судалгааны өгүүллийг хүлээн авч, хэвлэхийг урьтал болгоно.

  • Бүх шатны боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцоо, үйл явц, арга зүйн үр нөлөө;
  • Боловсролын чанарт магадлан итгэмжлэлийн үзүүлэх үр нөлөө;
  • Багшлахуй ба суралцахуйн хөгжлийн чанарт;
  • Хөтөлбөр ба төгсөгчдийн ажил эрхлэлтийн хоорондын уялдаа;
  • Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт;
  • Бусад

зэрэг сэдвийн хүрээнд багш, суралцагч, удирдлага, бодлого боловсруулагч нарт тохиолдож буй асуудал, бэрхшээлийг онцолсон судалгааны үр дүнг дотоодын болон гадаадын судлаач, багш, байгууллагын удирдлага нартай хуваалцах нь бидний зорилго юм.

Хянан магадлагаа

“Боловсролын магадлан итгэмжлэл” сэтгүүлд ирүүлсэн бүх бүтээлд хөндлөнгийн хянан магадалгаа хийнэ. Хянан магадалгааг нэрээ нууцалсан хоёроос багагүй судлаач гүйцэтгэх ба дараах дүгнэлтийг санал болгоно. Үүнд:

  1. 1. Засваргүй тэнцсэн
  2. 2. Бага зэргийн засвартай тэнцсэн
  3. 3. Их засвар хийх
  4. 4. Их засвар хийн дахин ирүүлэх
  5. 5. Тэнцээгүй

Сэтгүүлийн ерөнхий мэдээлэл

  • Монгол, англи хэл дээрх судалгааны өгүүлэлтэй
  • Жилд нэг дугаар хэвлэгдэнэ.
  • Шаардлага хангасан өгүүллийг тухай бүрд нь онлайнд байршуулна.

Бүтээлд тавигдах шаардлага

  • Өмнө нь хэвлэгдэж байгаагүй бүтээл ирүүлэх;
  • “Боловсролын магадлан итгэмжлэл” сэтгүүлд ирүүлсэн өгүүллийг өөр бусад сэтгүүлд өгөөгүй байх;
  • Өгүүллийг АРА 7 загварын дагуу бичих;

Өгүүллийн бүтэц

  1. 1. Танилцуулга нүүр. Бүтээлийн эхний нүүрэнд бүх зохиогч овог, нэрээ ажлын газрын хамт бичнэ. Холбоо барих нэг зохиогчийн цахим хаягийг бичнэ.
  2. 2. Хураангуй нь 200-аас ихгүй үгтэй байна.
  3. 3. Түлхүүр үгс 5-6 байна.
  4. 4. Үндсэн хэсэг:
  5. Удиртгал
  6. Судлагдсан байдлын тойм
  7. Арга зүй
  8. Үр  дүн
  9. Хэлэлцүүлэг, дүгнэлт
  10. 5. Талархал
  11. 6. Санхүүжилтийн талаарх мэдээлэл: Судалгааг хийхэд санхүүжилт олгосон байгууллагын хамт тэтгэлгийн дугаарыг бичнэ.
  12. 7. Ном зүй
  13. 8. Хавсралт
  14. 9. Хүснэгт
  15. 10. Зураг
  16. 11. Зохиогчийн танилцуулга. Зохиогч бүрийн товч танилцуулгыг 200 үгэнд багтаан бичнэ.

Өгүүлэл нь номзүй, хүснэгт, зургийн хамт 6000-800 үгтэй байна.

Дээрх шаардлагыг хангасан өгүүллээ "Боловсролын магадлан итгэмжлэл" сэтгүүлийн journal@mncea.edu.mn хаягаар илгээнэ.

Төлбөр

Өгүүлэл хэвлүүлэхэд төлбөр төлөхгүй.