Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс туршлага солилцлоо.

Өнөөдөр /2021.11.24/ Эрүүл мэндийн хөгжлийн төвийн магадлан итгэмжлэлийн албаны ахлах мэргэжилтэн Н.Нарангэрэл, мэргэжилтэн Г.Раднаа нарын төлөөлөл Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн удирдах зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал, доктор О.Янжмаатай уулзаж, туршлага судалж байна. Уулзалтаар Боловсролын салбарын магадлан итгэмжлэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлж буй сайн туршлагын талаар Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн удирдах зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал, доктор О.Янжмаа илтгэл танилцууллаа.