“Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэх шалгуур шаардлагуудыг системийн суурь хэв шинжүүдийг ашиглах, хангах боломж” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь Залуу судлаачдыг дэмжих сантай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн. 

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд судалгаа, шинжилгээний ажлуудыг хийж, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа бөгөөд ээлжит хамтарсан хэлэлцүүлгийг “Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэх шалгуур шаардлагуудыг системийн суурь хэв шинжүүдийг ашиглах, хангах боломж” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.