Дээд Боловсролын Чанарын Баталгаажуулалтын Олон Улсын Сүлжээ (INQAAHE)-ний төслийн зохицуулагч Дэвин Жустинианотой цахим уулзалт хийв

2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн шинжээч, мэргэжилтнүүд Дээд Боловсролын Чанарын Баталгаажуулалтын Олон Улсын Сүлжээ (INQAAHE)-ний төслийн зохицуулагч Дэвин Жустинианотой цахим уулзалт хийн, INQAAHE Guidelines of Good Practice (GGP) стандартад нийцсэн магадлан итгэмжлэх байгууллага болоход тавигдах шалгуур шаардлага, үйл явцын талаар зөвлөмж авч, санал солилцлоо.