Италийн үндэсний мэдээллийн төв (CIMEA) байгууллагын төлөөлөл Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Ажлын албанд ажиллаж байна.

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл нь Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Ази-Номхон далайн бүс нутгийн 2011 оны Конвенцод хүлээсэн үүргийн хүрээнд Үндэсний Мэдээллийн Төвийн чиг үүргийг хамааран ажиллаж байна. Тус ажлын хүрээнд бид Европын Холбооны Эрасмус+ сангийн санхүүжилттэй РЕКО Ази төслийг 2019 оноос хойш хэрэгжүүлж байгаа бөгөөд Төслийн төлөвлөгөөт ажлын хүрээнд Италийн Үндэсний Мэдээллийн Төв /CIMEA/ байгууллагын ерөнхий захирал Лука Лантеро, олон улсын төсөл хариуцсан менежер Эмануэла Гитто, боловсролын баримт бичгийн үнэлгээ хариуцсан шинжээч Лаура Дирвонските нар 2022 оны 09 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллана.