"Их дээд сургуулийн чанарын баталгаажуулалтын форум 2021" цахим арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Энэ сарын 13-ны өдөр Японы Дээд боловсролын Эрдмийн зэрэг, Чанарын баталгаажуулалтын байгууллага /NIAD-QE/ зохион байгуулсан "Их дээд сургуулийн чанарын баталгаажуулалтын форум 2021" цахим арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Уг хэлэлцүүлгийн арга хэмжээнд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн төлөөлөл оролцож туршлага судлалаа.

Арга хэмжээнд дараах сэдвээр зочин илтгэгч нар илтгэл тавьж оролцов.

1. Австралийн Дээд боловсролын чанар, стандартын агентлаг/TEQSA/-н Оролцооны бүлгийн асуудал эрхэлсэн Захирал Karen TRELOAR "Австрали улсын цахим боловсролын чанарын баталгаажуулалтын талаар"

2. Чиль улсын Диего Порталес их сургуулийн дээд боловсролын бодлогын профессор Jamil SALMI "Цар тахлын дараах дэлхийн дээд боловсролын чанарын баталгаажуулалтад тулгарах сорилтууд"

3. Япон улсын Дээд боловсролын Үнэлгээний байгууллага /JIHEE/-н Гүйцэтгэх захирал ITO Toshihiro "Ковид -19 тахлын үеийн их дээд сургуулийн чанарын баталгаажуулалт - Баталгаат үнэлгээ, магадлан итгэмжлэлийн арга аргачлал"

4. Япон Улсын Их Сургуулиудыг Магадлан Итгэмжлэх Холбоо /JUAA/-ны Гүйцэтгэх захирал KUDO Jun "Цахим сургалтын үед баталгаат үнэлгээ, магадлан итгэмжлэлийг шинэчлэн өөрчлөх арга зам"