Кембрижийн боловсролын түншлэл байгууллагын Европ, Азийн боловсролын шинэчлэлийн албаны дарга ноён Стив Кингтэй уулзлаа

2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Судалгаа хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн С.Батдулам, Магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн Г.Даваажаргал нар ИБУИНХУ-ын Кембрижийн боловсролын түншлэл байгууллагын Европ, Азийн боловсролын шинэчлэлийн албаны дарга ноён Стив Кингийг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр улсын боловсролын үнэлгээ, магадлан итгэмжлэлийн тогтолцоо, шалгуур шаардлагын талаар ярилцан, цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.