Монгол улсын боловсролын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш, хамт олонд "Магадлан итгэмжлэлийн ач холбогдол" сэдвээр танилцуулга хийлээ.

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Ажлын албаны захирал, доктор О.Янжмаа Монгол улсын боловсролын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш, хамт олонд "Магадлан итгэмжлэлийн ач холбогдол" сэдвээр танилцуулга хийж байна. Тус сургууль 2021-2022 оны хичээлийн жилд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлтэй  магадлан итгэмжлэх үйл ажиллагааны гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа юм.