Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардууллаа.

Өнөөдөр Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Ойн аж ахуй бакалаврын хөтөлбөр, Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Багш, байгалийн ухааны боловсрол /биологи/ бакалаврын хөтөлбөр, Дархан Дээд Сургуулийн Багш, сургуулийн өмнөх насны боловсрол, Багш, бага ангийн багш бакалаврын хөтөлбөр, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Эрх зүй бакалаврын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ хүлээн авлаа. Гэрчилгээг Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал О.Янжмаа гардуулан өгч, хөтөлбөрийн чанараа сайжруулах үйлсд нь улам их амжилтыг хүсэн ерөөлөө.