Шинжээчдийг чадавхжуулах сургалт онлайнаар зохион байгууллаа.

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн ажлын албанаас шинжээчдийг чадавхжуулах сургалтыг онлайнаар амжилттай зохион байгууллаа. Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн удирдах зөвлөлийн дэд дарга доктор О. Янжмаа сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Дэлхий нийтээрээ Коронавирус (Kовид 19)-тэй тэмцэж, хөл хорионд орсон хэдий ч бидний хувьд гэрээсээ ажлаа хийх, цахимаар өөрсдийгөө хөгжүүлэх, гэр бүлтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх боломж гэж харан эергээр хандаж, өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж байгаа гэдэгт итгэж байна. ...Өнөөдрийн шинжээчийн сургалт нь цахимаар богино хугацаанд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. 12 мэргэжлийн зөвлөлөөс 180 шинжээчид 2 удаагийн сургалтыг зохион байгуулж байна. Та бүхэн магадлан итгэмжлэлийн олон улсын туршлагатай танилцаж, өөрийн үнэлгээний тайланг судлах, тайлан бичих, үнэлгээ хийх зэрэг мэдээллүүдийг нэг дор багцлан авч, өөрийн чадвараа дээшлүүлж, цаашид чанарын баталгаажуулалтын чиглэлээр бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.” гэдгийг дурдаад оролцогчдод амжилт хүслээ.Сургалтад дээд боловсролын сургалтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, ажил олгогчийн төлөөлөл - Боловсрол, Урлаг хүмүүнлэг, Бизнес удирдлага, Мэдээллийн харилцаа холбоо, Хөдөө аж ахуйн чиглэлийн хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийх 90 орчим шинжээч хамрагдав.. Сургалтад БМИҮЗ-ийн ажлын албаны шинжээч, мэргэжилтнүүд дараах чиглэлээр мэдээлэл өглөө.- “Шинжээчээр олон улсад ажиллах боломж” Э.Саруул, БМИҮЗ-ийн судалгаа хөгжил, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн - “Шинжээч сургууль, хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайланг судлах нь” Б.Оюунчимэг, БМИҮЗ-ийн магадлан итгэмжлэл хариуцсан ахлах мэргэжилтэн- “Шинжээч үнэлгээний тайлан бичих, зөвлөмж өгөх нь” Б.Оюунцэцэг, БМИҮЗ-ийн магадлан итгэмжлэл хариуцсан ахлах мэргэжилтэн- “Дээд боловсролын сургалтын байгууллага, ахисан түвшний хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагын шинэчлэл” Ж.Тунгалаг, БМИҮЗ-ийн магадлан итгэмжлэл хариуцсан ахлах шинжээчЦар тахлын улмаас үүссэн хөл хорионы энэ үед Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл нь үйл ажиллагаагаа болон гадаад дотоод сургалтуудыг цахимаар хэвийн явуулж байна. Энэ цаг үед тасралтгүй хөгжиж, гэртээ байж, өөрийгөө болон бусдыг хамгаалж буй шинжээчдэдээ баярлалаа. Бид дараа дараагийн нээлттэй зохиогдох сургалтуудыг өөрийн веб сайт болон фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдэнэ.