ЮНЕСКО-гийн Дэлхийн дээд боловсролын чуулга уулзалт 2022 буюу UNESCO World Higher Education Conference 2022

ЮНЕСКО-гийн Дэлхийн дээд боловсролын чуулга уулзалт 2022 буюу UNESCO World Higher Education Conference 2022 (WHEC2022) Испани улсын Барселона хотод 5 дугаар сарын 18-наас 21-ний хооронд зохион байгуулагдаж байна.Яг одоо "Дээд боловсролд хамаарах боловсролын зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц" (Global Convention on the Recognition of Qualifications concerning Higher Education)-ийн дээд түвшний уулзалтад Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн төлөөлөл оролцож байна. Тус уулзалтын модератороор Итали улсын боловсролын сайд асан, Хорватын Боловсролын сайд, дүрвэгч Афганистан оюутан зэрэг төлөөлөгчид оролцож байна.Уулзалтын төгсгөлд оюутны шилжилт хөдөлгөөн, боловсролын зэргийг шударга, ил тод хүлээн зөвшөөрөх бол хүний эрхийн асуудал тул олон улс орон шилжилт хөдөлгөөний дэмжих, хүлээн зөвшөөрөх конвенцэд нэгдэхийг уриаллаа. Монгол улсын хувьд 2018 онд Ази Номхон Далайн бүс нутгийн Токиогийн конвенцэд нэгдсэн бөгөөд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дэргэд Үндэсний мэдээллийн төвийг нээн ажиллуулж байна.Та бүхэн доорх холбоосоор конвенцийн хэрэгжүүлэх практик зөвлөмж гарын авлагатай танилцана уу. https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000374905#WHEC2022