The Times Higher Education сэтгүүлээс гаргасан 2022 оны дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалт

The Times Higher Education сэтгүүлээс гаргасан 2022 оны дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад 99 орны 1,600 гаруй их сургуулиудыг багтаасан  бөгөөд багшлахуй, эрдэм шинжилгээ судалгаа, мэдлэг дамжуулалт, олон улсад танигдсан байдал гэсэн дөрвөн үндсэн чиглэлийн 13 шалгуур үзүүлэлт дээр үндэслэн эрэмбэлжээ.


Судалгааны үр дүнгээс онцолвол:

  • - Энэ жилийн зэрэглэлийг тогтоохдоо 14.4 сая судалгааны нийтлэлийн 108 сая орчим ишлэлд дүн шинжилгээ хийж, 430 мянга орчим өгөгдөл цуглуулсан байна.
  • - Ковид 19 цар тахал дээд боловсролын салбарт хэрхэн нөлөөлж байгааг энэ жилийн мэдээлэл харуулж байна.
  • - Оксфордын Их Сургууль 6 дахь жилдээ жагсаалтыг тэргүүлж байгаа бол Хятадын Бээжин, Цинхуа Их Сургуулиуд 16 -р байрыг хувааж эхний 20 -т багтсан байна.
  • - Парисын Политехникийн институт нь таван байгууллагыг нэгтгэсний дараа 95-р байранд анх удаа оров.
  • - Жагсаалтад Азербайжан, Эквадор, Этиоп, Фижи, Палестин, Танзани гэсэн зургаан шинэ улс орсон байна.
  • - Харвардын их сургууль сургалтын чиглэлд, Оксфордын их сургууль судалгааны чиглэлд, харин Макаогийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль олон улсын чиглэлд тэргүүлж байна.

Уг жагсаалтад 1,662 их сургуулиудыг эрэмбэлсэн бөгөөд 452 их сургуулийг "мэдүүлэгч" гэсэн статустай жагсаажээ. Энэ нь мэдээллээ өгсөн боловч уг жагсаалтад орох  шалгуурыг хангаагүй гэсэн үг юм.



The Times Higher Education сэтгүүлийн жагсаалт дахь дэлхийн шилдэг 20 их сургууль:

  1. Оксфордын Их сургууль /Их Британи/
  2. Калифорнийн Технологийн институт /АНУ/
  3. Харвардын Их сургууль /АНУ/
  4. Стэнфордын Их сургууль /АНУ/
  5. Кэмбрижийн Их сургууль /АНУ/
  6. Массачусетсийн Технологийн Институт /АНУ/
  7. Принстон Их сургууль /АНУ/
  8. Берклей дэх Калифорнийн Их сургууль /АНУ/
  9. Йелийн Их сургууль /АНУ/
  10. Чикагогийн Их сургууль /АНУ/
  11. Колумбиа Их сургууль /АНУ/
  12. Лондоны Империал коллеж /Их Британи/
  13.  Жон Хопкинсийн Их сургууль /АНУ/
  14. Пенсилванийн Их сургууль /АНУ/
  15. ETH Цюрих /Швейцарь/
  16. Бээжингийн Их сургууль /БНХАУ/
  17. Цинхуа Их сургууль /БНХАУ/
  18. Торонтогийн Их сургууль /Канад
  19. ЮСиЭл /Их Британи/
  20. Лос Анжелес дахь Калифорнийн Их сургууль /АНУ/

Жагсаалтыг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.